
Манай улс дэлхийн 123 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10271.2 сая ам.долларт хүрээд байна. Үүнээс экспорт 4303.9 сая ам.доллар, импорт 5967.3 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 11 дүгээр сард 99.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.2 сая ам.долл буюу 59.5 хувиар өсчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4849.4 сая ам.доллар буюу 89.4 хувь, үүнээс импортын хэмжээ 3096.2 сая ам.доллар буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1753.2 сая ам.доллар буюу 68.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ