Шинжаанд дэлбэрэлт болжээ

img

Хятадын Шинжаан-Уйгарт дараалсан дэлбэрэлт болсоны дараа Ерөнхийлөгч Ши Жин Пин террорист халдлагын эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдэж, тус мужид олон тооны цэрэг байршуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдөр оройны 19 цагийн үед Шинжаан мужийн Урумчи хотын галт тэрэгний буудалд болсон дэлбэрэлтэд гурван хүн амиа алдаж, 79 хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Энэхүү халдлага Ши Жин Пин тус мужид өнгөрсөн сарын 28-29 өдрүүдэд айлчлал хийсэнтэй холбоотой хэмээн таамаглаж буй. Тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаа Шинжаан мужид төрийн айлчлал хийж буй нь энэ юм. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд тус мужид ирэх 2018 онд ашиглалтад орох 50 мянган айлын орон сууцны барилгын явцтай  танилцсан аж.

Цагдаагийнхан дээрх халдлагыг Ерөнхийлөгчийн амь насанд хүрэх зорилготой хэмээн мөрдөн шалгаж эхэлсэн гэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
энэ бол террорист халдлага биш. энэ бол жинхэнэ эх орончдын гавьяа.
2014-05-01