"Крымийн хямрал ба Монгол улс" хэлэлцүүлэг боллоо
"Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээлэн, МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхим, ШУТИС-ын Улс төр, олон нийтийн харилцааны профессорын баг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо хамтран "Крымийн хямрал ба Монгол улс" сэдэвт эрдэмтэн судлаачдын уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, геополитикийн чиглэлийн судлаачид болон зарим телевизүүдийн олон улсын тоймч, экспертүүд оролцож санал бодлоо хуваалцсан байна.
r
Судлаачдын уулзалт хэлэлцүүлгээр, олон улсад өрнөж буй энэхүү хурцадмал үйл явдал нь Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засгийн хүрээнд хэрхэн нөлөөлөх, ирээдүйн төсөөлөлүүд гаргах, дээрх сэдвүүдээр олон нийтийн санаа бодолд хэвлэл мэдээллийн хандлага хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон аж. Мөн судлаачдын дунд харилцан санал солилцдог баг бүрдүүлж шинэ соёл буй болгох, цаашид нэгдэж ажиллах уян хатан, хурдтай систем буй болгоход чиглэж байгааг Либерал хаус тинк танкын ерөнхий зохицуулагч О.Чулуунбилэг хэлсэн байна.
e
Зохион байгуулагчдын зүгээс, хэлэлцүүлгийн үр дүнд бодлогын зөвлөмж боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөг, чиглэлийн шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагуудад уламжлахаар болжээ.
r
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ