Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилнэ
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхлээд байна. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, нэг чиглэлдээ гурван эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ гурван эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм.
Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийдэхээр төсөлд тусгажээ. Энэхүү ажилтай холбоотойгоор ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хооронд болон Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хааж, замын зурвасыг чөлөөлж эхэлжээ.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, Туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажилалж байна. Энэхүү ажлыг энэ оны 11 сард ашиглалтад өгөх гэрээтэй юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ