Ким, Кейнитэй “Vogue” сэтгүүл рекорд эвдэв
Реалити шоуны од Ким Кардашиан, реппер дуучин Кейни Уэст нарын хамтдаа нүүр хуудсыг нь чимсэн “Vogue” сэтгүүл борлуулалтаараа рекорд эвджээ. Худалдаанд гараад 10 хонож буй тус сэтгүүл 500 мянган хувь борлогдсон тухай “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур мэдэгдэв. Тэрбээр “Ирэх сарын 1-ний өдөр хүртэл Ким, Кейни нарын зурагтай “Vogue” сэтгүүл 1.4 сая хувь борлогдоно гэдэгт итгэлтэй байна. Манай сэтгүүлийн маркетингийн баг уншигчдын дунд явуулсан судалгаагаар “Ким Кардашиан хуримын даашинзтай гарсан нь таалагдсан учир худалдан авлаа” гэж ихэнх иргэн хариулсан” гэжээ.
Тус сэтгүүлийн хамгийн их борлуулалтай дугаар бол 2013 оны дөрөвдүгээр сарын нүүр хуудсыг чимсэн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн зурагтай сэтгүүл юм. Энэ дугаар 15 хоногийн дотор 350 мянга хувь зарагдаж, нийтдээ 1.2 сая хувь худалдаалагдаж байжээ.
Сонирхуулахад, Ким Кейни нарын хуримын ёслол энэ сарын 7-нд Парис хотноо болох юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ким, Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай нарт хуримын урилга явуулсан тухай ойрын эх сурвалж мэдээлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ