“Санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар 35 компани хүсэлт ирүүлжээ
Алтны худалдаанд ил тод байдлыг хангах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш Монголбанканд 2.040 кг алт тушаажээ. Энэ нь өмнөх оны эхний дөрвөн сартай харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн оны оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар Монголбанканд 1.134 кг алт тушааж байжээ.
Харин алт олборлолтын хэмжээ өнгөрсөн сарын сүүлээр 1.05 тонн байгаа тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ. Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээний хөтөлбөр” гаргасан байна. Тус “Санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 35 компани хүсэлт ирүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ