Х.Тэмүүжинг дэмжигчдийг цуглахыг уриалав
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон түүний гардан хэрэгжүүлж буй хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжиж, салбарын сайдыг огцруулахын эсрэг аян цахим ертөнцөд хүчтэй өрнөж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр “Бид Х.Тэмүүжинтэй хамт” фэйсбүүк хуудасны гишүүд12.00 цагт төв талбайд цуглаан хийхийг уриалсан байна. Тэд “Ер нь эрдэм номын, үнэн зөвийг ялгаж салгаж гадарладаг хүмүүс даруухан байдаг, ажигладаг, дотроо бухимддаг. Гэтэл нөгөө тал нь эрээ цээргүй бүхий л арга замыг хэрэглэн эрх ашгаа, бодол санаагаа хэрэгжүүлэх гэж улайрдаг. Тэмүүжин сайд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд надад маш хүчтэй урам зоригийг өглөө” гэж мэдээлсэн, гэсэн ч бид компьютерийн араас, энүүгээр ярих, дэмжих хангалтгүй байх шиг. Улсын ерөнхийлөгч, АН бүлэг байр сууриа илэрхийлсэн нь хангалтгүй нь тодорхой байна, бид өнөөдөр асуудал шийдэх сүүлийн өдөр төв талбай дээрээ цугларч дэмжсэн шиг дэмжээд өгвөл ямар вэ. Юу ч болсон байсан Х.Тэмүүжиний ард хэн байгаагаа харуулцгаая! 12.00 цагт төв талбайдаа цугларцгаая” хэмээн нүүр хуудсаараа дамжуулан уриалжээ.
Б.ЭНХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ