“Налайх”-ынхан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгджээ
Дүүргийн дөрөвдүгээр прокурорын газраас Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, ЗДТГ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулжээ.
Уг үйл ажиллагаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд иргэд олон нийтийг өргөнөөр оролцуулах, иргэдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчилан таниулах зорилготойгоор явагдсан байна.
Тэмцээнд дүүргийн долоон хороо тус бүрээс алба хаагч иргэдийн баг оролцсон ба таван үе шаттай тэмцээн явуулж, байр эзлүүлэн урамшуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь хүмүүсийн хууль эрх зүйн мэдлийг шалгаж дээшлүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг албаны хүмүүс дүгнэжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ