
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Хүүхдийн эндэгдлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” албан бичгийг зарим аймгийн удирдлагуудад хүргүүлжээ. Тодруулбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өндөртэй Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарт хүргүүлж, өөрийн аймгийн хүүхдийн эндэгдлийн шалтгаан түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлан тогтоож, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ