Олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн Ерөнхийлөгчөө эсэргүүцэв
Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кэнятта олон эхнэртэй болохыг дэмжсэн хуулийн төсөлд өчигдөр гарын үсэг зурсан юм. Тус улсын эмэгтэйчүүд энэхүү хуулийг нийгэмд сөргөөр нөлөөлж, шударга бус явдал гарч болзошгүй хэмээн нийслэл Найроби хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Жагсагч эмэгтэйчүүд “Эрэгтэйчүүд олон эхнэртэй болж эхэлвэл нийгэмд гажуудал үүсч, мөнгөтэй, эрх мэдэлтэй ямар ч хүн бага насны охидод саад учруулж, 5-10 жилийн дараа манай улс олон улсад үнэлэгдэх эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээрээ адагт орох болно” хэмээн үзэж Ерөнхийлөгч Ухуру Кэняттаг хуулиа эргэн харахыг хүссэн байна. Эсэргүүцлийн жагсаалын улмаас тус улсын Ерөнхийлөгч нийслэл хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийг шийтгэхээ мэдэгдээд “Шинээр баталсан олон эхнэртэй байх хууль нийгэмд ямар ч сөрөг үр дагавар байхгүй” гэжээ. Тэрбээр “Кени улс хуучин уламжлалаа сэргээж байгаа учир саад учруулахгүй байхыг сануулж байна” хэмээсэн байна. Олон эхнэртэй байх хуулиас болж НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Жендерийн холбооноо “Олон мянган эмэгтэйн амьд явах, сурч боловсрох эрхийг нь зөрчсөн хуулиа цуцлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ