Бенгалын булангаас “MH370” онгоцыг хайж эхэллээ
Австралийн “GeoResonance” хэмээх судалгааны байгуулага сураггүй болсон “МН370” онгоцыг Бенгалын буланд байгаа хэмээн мэдээлсэн юм. Тус байгууллага “МН370” онгоц алга болсны маргаашнаас эхэлж далайн ёроолд 1.9 сая км квадрат талбайд хайгуул явуулсан билээ. Тэд химийн элемент болон тусгай төхөөрөмжөөр онгоцны байршлыг илрүүлж, Малайз-Австралийн Засгийн газрын тусламж хүссэн аж.
1
Австралийн Засгийн газар “GeoResonance”-ийн байгууллагын заасан Бенгалын булан руу өнөөдөр 56 сая ам.долларын үнэтэй хайх төхөөрөмжийг илгээсэн байна. Энэхүү төхөөрөмж нэг сарын турш энэтхэгийн далайн ёроолд байрлаж онгоцноос дохио хүлээж байсан юм. Харин Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак “Онгоц Бенгалын буланд байгаа гэх мэдээллийг баталгаагүй учир итгэхэд эрт байна” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ