Брэд, Жоли нар ихэр хүүхэд өргөж авна
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар дахин хүүхэд өргөж авахаар болсон тухай “Ethiopian Journies” мэдээллээ. Хосууд 2009 онд Этиоп улсаас Захара охиноо өргөж авч байсан билээ. Өдгөө найман настай Захара охиндоо амлаж байснаараа тус улсаас дахин хүүхэд өргөж авахаар судалгаа явуулж эхэлсэн байна.
1
Харин “www.dailymail.co.uk” мэдээлсэнээр “Тэд Этиоп улсаас дөрвөн настай хоёр ихэр хүүг өргөж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн. Ихэр хөвгүүдийн аав, ээж нь өнгөрсөн онд тахал өвчнөөр амиа алдаж, эмэг эхийндээ амьдарч буй” гэнэ.
Брэд өнгөрсөн амралтын өдрөөр тус улсад эгчийнхээ хамтаар аялсан юм. Тэрбээр Нью Йорк хотод ирсэнийхээ дараа “Twitter” хуудастаа өргөж авахаар хөөцөлдөж буй ихрийн зургийн байршуулж “Ямар байна, хөөрхөн байна уу” хэмээн жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ