Британий сайхан бүсгүйгээр Женнифер Лауренс тодров

img

Холливуудын залуу жүжигчин Женнифер Лауренс “FHM magazine” сэтгүүлээс тодруулсан Их Британи улсын хамгийн сайхан 100 бүсгүйг тэргүүлсэн тухай “dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 22 настай жүжигчин бүсгүйд саналаа өгсөн иргэд түүнийг “гайхалтай инээмсэглэдэг” хэмээжээ. Харин дараах байранд гүнгийн ахайтан Кейт Миддилтон орж, жүжигчин Мила Кунис, Викториа Бекхэм, Мишель Кееган нар удаалжээ.

Лауренс гүнгийн ахайтнаас 13 санал илүү авч ялалт байгуулсан байна. Жүжигчин бүсгүйн төлөө 1 сая 751 хүн саналаа өгсөн бол Миддилтонд 1 сая 738 хүн саналаа өгчээ. 2013 онд Женнифер Лауренс “Winter Bone” киногоороо “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгүүлчид хэлэх нь:
дэлгэрцэцэг сэтгүүлч ээ. jennifer lawrence хэмээх энэ жүжигчин 2011 онд winter‘s bone гэдэг киногоор "оскар"-ын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртээгүй, харин нэр дэвшсэн юм. харин түүний дараа жил нь "silver linings playbook" киногоор нэр дэвшиж "оскар" авсан билээ. мөн энэ жилийн "оскар"-оор american hustle хэмээх киногоор мөн нэр дэвшсэн. оскароос гадна маш олон нэр хүндтэй шагналуудыг хүртсэн, гайхалтай ирээдүйтэй, сайн жүжигчин
2014-05-01