Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд танаа
Таны энэ өдрийн амгаланг айлтгая
4
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон чухал ажлын нэг нь яахын аргагүй эрхзүйн салбарын шинэчлэл юм. Нийгмийн эрх ашигт ус, агаар мэт хэрэгтэй энэхүү шинэчлэлийг шийдэмгий эхлүүлээд байгаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн идэвх зүтгэл, санаачилгад ард иргэд талархалтай ханддаг.
5
Монгол Улсын хууль, эрхзүйн салбарт өрнөж буй томоохон шинэчлэлийн босгон дээр УИХ-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг оруулж буй энэ үйл явцыг хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй ард иргэдийн олонхи нь дэмжихгүй байна. Харин Төр засаг нь тогтвортой, түмэн олон нь ажилтай орлоготой, хуулиа дээдэлдэг, хүний эрхийг хангасан нийгмийг хүсэмжилж буйгаа биднээр дамжуулан уламжилж өгөхийг тэд хүсч байна.
5
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дарга Таны дэмжлэгтэйгээр олон нийтийн эрх ашигт нийцсэн, алсыг харсан төрийн мэргэн шийдвэр гарна гэдэгт гүнээ итгэж байна.
4
Таныг хүндэтгэсэн:
Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат
Баян-Өлгий аймгийн ИТ-ХХ-ын дарга Б.Лазатхан
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн
Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар
Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав
Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав
Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан
Увс айгийн ИТХ-ын дарга Ч.Чимид
Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав
4
2014 оны 5 дугаар сарын 1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ