Опра “Clippers”-ийг эзэмшихийг хүсэв

img

“LA Clippers” багийн эзэн Доналд Стерлинг өнгөт арьстнуудыг гутаан доромжилж буй дуу бичлэгээс болж АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбоо түүнтэй байгуулсан гишүүний эрхийг нь цуцалсан тухай  “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ бүх явдлын дараа хөтлөгч Опра Унфри Доналд Стерлингтэй утсаар ярьж “Clippers” багийг худалдан авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Стерлинг Опрад энэ сарын 17-нд  “Clippers” багийг зарах эсэх асуудлаар ярилцахыг хүсчээ.

Опра тус багийг ганцаараа эзэмшихгүй бөгөөд газрын тосны магнат болох Дэвид Гэффен, Ларри Элисон нартай хамтран худалдан авах аж. “Clippers” багийг Опра эзэмшиж эхэлбэл зөвхөн хөрөнгө оруулах бөгөөд багийн дотоод асуудалд оролцохгүй гэжээ.

:

Тэрбээр энэ талаар “Twitter” хуудастаа “Би Доналд Стерлингтэй утсаар ярьсан. Тэр надад өнгөт арьстнуудыг доромжилоогүй гэж хэлсэн. Би итгэж байна” хэмээн жиргэжээ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ