Махны үнэ 500-1000 төгрөгөөр өсчээ
Нийслэлийн иргэдийн голчилон үйлчлүүлдэг худалдааны төвүүд дээр 4 дүгээр сарын 30-ны байдлаар махны үнэ бага зэрэг өсчээ. Үндэсний Статистикийн хорооноос 7 хоног тутамд гаргадаг мэдээллээс харахад “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Таван-Эрдэнэ”, “Хархорин” худалдааы төвд үхрийн цул мах кг нь 10000-12500 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад “Баянзүрх” худалдааны төвд үхрийн цул мах 9.5 хувиар буюу 1000 төгрөгөөр өсч, кг нь 11500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Харин хонины ястай махны тухайд “Баянзүрх”, “Хүчитшонхор” захуудад 5.7 хувиар буюу өсч, кг нь 8000 төгрөг болжээ. Хонины цул махны үнэ ч мөн адил дээрх 2 захад үнэ нь нэмэгдэж, кг нь 8500 төгрөгийн үнэтэй болсон байна. Мөн адууны мах 4-7 хувиар өсч, Улаанбаатарын захууд дээр кг нь 7000-7500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ