Үзмэн мана хил гаргахаар завдсан хэргийг шалгаж байна
Өнгөрөгч сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор 205 кг үзмэн мана гэх чулууг БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын авто машинаар хууль бусаар хилээр гаргахыг завдсан байна.
Уг үйлдлийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Намхайлхагва Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шалгаж байгаа ба аймгийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ