Тавдугаар сарыг “унадаг дугуйн сар” болголоо
Залуучууд нэгдэж, спиртыг биш спортыг сонгож унадаг дугуйтай олон төрлийн аялал зугаалгад хамрагдаж амралтын өдөр бүр “Унадаг дугуйтай тогтмол аялал”, гэр бүлийн “Дугуйтай болзоо” аялал зэрэг маш олон аяллуудыг зохион байгуулж байгаа юм. Үүнийг МЗХ болон дугуйг дэмжигч байгууллагууд дэмжин дугуйн түрээсийг ажиллуулж, унадаг дугуйтай холбоотой бүх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад залуус талархалтай хандаж буй. Тэгвэл энэ тавдугаар сарыг МЗХ “Унадаг дугуйн сар” болгон зарлалаа. Энэ хүрээнд унадаг дугуйн олон төрлийн аялал, сургалт, дугуйн түрээс, унадаг дугуйтай парад зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах тул спортлог залуус нэгдэх боломжтой гэнэ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ