Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг яамдад хариуцуулахыг дэмжив

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төлсийн хэлэлцэх эсэхийг шийдэв.

fg

С.Дэмбэрэл нарын таван гишүүн  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар бүх яамны эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг оруулж өгснөөр төрийн институци хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, төр, хувийн хэвшил, иргэдийн нэгдсэн механизмыг бүрдүүлнэ гэсэн үндэслэлээр дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

fg

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг яамдад хариуцуулбал Ерөнхий сайд, үндэсний хорооны хүлээх ха

риуцлагыг тарамдуулах болно" хэмээн үзсэн бол хуулийн төслийг санаачлагч С.Дэмбэрэл гишүүн "Засгийн газрын тухай хуульд “эрхлэх асуудлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал” гэж нэмж оруулан, яамдад эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн" хэмээн хариулсан юм. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байгаа болохоор ганц Ерөнхий сайд, салбарын яаманд хариуцуулаад орхиж болохгүй аж.

fg

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжлээ.

fg

Дараагаар нь Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ.

fg

Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.

fg

Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг төлөвшүүлэн, эм хангамжийн үр ашигтай, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн хөнгөлөлт олгох тогтолцоог боловсронгуй болгох талаар мөн тусгасан байна.

fg

Гишүүд эмийн үнэ, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, төрөөс үзүүлж буй эмийн үнийн хөнгөлөлт, эмийн худалдаа, эм ханган нийлүүлэлтийн тендертэй холбоотой асуудлаар төсөл санаачлагчаас асууж тодруулан, саналаа илэрхийлсэн юм.

fg

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ