Өнөөдөр тахиа өдөр

img

 

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 02. Сугар гариг. Билгийн тооллын 3. Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн наран 05.49 цагт мандаж 20.11 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ