Өнөөдөр болох үйл явдлын тойм
“Чингис” зочид буудлын “Тэмүүжин” танхимд
09:00 цагт Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих төсөл сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Энэхүү хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаааллын яам, Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно.
10:00 цагт Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ” сэдэвт уулзалт хийнэ.
ЭМЯ-ны А танхимд
10:00-14:00 цагт “Сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгая ба мэдээ мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдийн дундах сургалт болно.
СБД-ийн ЗДТГ-т
10:30 цагт Хог хаягдлын хураамжийг бүрэн төвлөрүүлэх талаар хийж хэрэгжүүлж эхлээд буй ажлын талаар мэдээлэл өгнө.
Монголын Уран Зургийн Галерейд
11:00 цагт “Их Хотын Залуусын Зөв Сонголт” сэдэвт хүүхэд, залуучуудыг архи тамхи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гар зураг, фото зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Тусгай 116 дугаар сургуулийн захирал харааны бэрхшээлтэй хүүхдүүдээр удаа дараа тоглолт хийлгэж орлогыг нь завшсан ба үүнийг эсэргүүцсэн багш, ажилчид халагдаж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Монголын сэтгүүлчдийн эвлэл Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагт “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-аас сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
ЭМШУИС-ийн Оюутны Соёлын Төвд
13:00 цагт Эрүүл Мэндийн ЭМШУИС-ийн судлаач оюутны “MARS" клубын хамт олон “DISCOVERY-2014” Монголын анагаахын их, дээд сургууль, коллежиудын оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах үндэсний чуулганы шилдэг оюутнуудад шагнал гардуулна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхимд
14:00 цагт "Барилгын тухай хууль тогтоомж болон барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал" гэсэн сэдвээр Барилгын хөгжлийн холбооны дэд захирал Д.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Пума зочид буудалд
14:00 цагт БШУЯ, сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийн хүрээнд цэцэрлэгийн багш, мэргэжилтнүүд, сургуульд элсэх хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд бага насныхантай хэрхэн харилцах, ажиллахтай холбогдох мэдлэг, чадварыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой www.buuvei.mn вэб сайт ажиллуулахаар болжээ. Уг сайтын нээлтийн үйл ажиллагаа болно.
Батлан хамгаалах яаманд
15:00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан Монгол бичгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол, Монгол бичгийн үзэсгэлэн, бүх цэргийн ангиудад залах Монгол бичгээр бичсэн Монгол улсын "Төрийн дуулал", "Цэргийн тангараг"-ийг дээжийг хүндэтгэн залах зэрэг үйл ажиллагаа, ёслолууд болно.
Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд
15:00 цагт “Дулааны станцуудыг ашиглалтанд оруулахад орхигдуулж буй асуудлууд" сэдвээр өнөөгийн эрчим хүчний бодит байдал ямар байгаа талаар Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооноос мэдээлэл хийнэ.
Монгол бөхийн өргөөнд
19:00 цагт МУ-ын УГЗ, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ