Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, анхны хэлэлцүүлэг/, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын  “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар” мэдээллийг сонсох юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ