Майн баяраар халдлага гарчээ
Туркийн нийслэл Станбул хотод тавдугаар сарын 1 буюу Майн баяраар халдлага гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Майн баярыг тохиолдуулан нийслэл хотод баярын парад зохион байгуулжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоанийг огцрохыг шаардсан 20 мянга гаруй иргэн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тус арга хэмжээнд оролцож байсан Ерөнхий сайд Станбул хотыг нисдэг тэргээр орхин явсан тухай “Turkey agency” мэдээллээ.
1
Жагсагчид нар гар аргаар бэлдсэн газ болон шатах бодис хэрэглэж, баярын парадад оролцож байсан 100 гаруй иргэнийг хүндээр гэмтээж, хоёр худалдааны төвийг дэлбэлжээ. Засгийн газраас Ерөнхий сайдыг эсэргүүцэгчдийг тараахын тулд 40 мянга гаруй цагдааг илгээсэн байна. Цугларсан олныг тараахын тулд цагдаагийнхан даралттай ус, нулимс асгаруулагч ашиглажээ. Мөн галт зэвсэг хэрэглэсэн 90 гаруй хүнийг хорьжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан “Twitter”, “Youtube.com” “Facebook”-ийг хэрэглэхийг хориглосноос болж ийнхүү эмх замбараагүй байдал газар авсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ