Эх баригчид “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” аянд нэгдэнэ

img

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд Олон улсын эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс олон улсын эх баригчдын өдрийг 2007 оноос хойш жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг баярлах биш, өөрсдийн мэдлэг, уг чадвараа дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах зэргээр үр бүтээлтэй ажиллаж байна.

й

2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ЭХЭМҮТөв өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийт аймаг, нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик, мэдээг гаргаж байгаа. Он гарснаар улсын хэмжээнд эхийн ноцтой хүндрэлийн 75 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт эхийн амь насыг аварч, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн байна. Орон нутаг бүр эх баригчдын өдрийг угтан төлөвлөгөө гарган, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй уялдуулан шинэлэг ажлыг зохион байгуулж байна.

й

Тэгвэл энэ ажлын хүрээнд нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа эх баригч нар “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” сайн дурын үйлсийн аянд нэгдэж, өнөөдөр 10.00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус хандивлах арга хэмжээг зохион байгуулах юм байна.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ