"Гишүүд картаа уншуулаарай, ирц хүрэлцэхгүй байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна. Одоогийн байдлаар 32 гишүүн чуулганы танхимд байгаа нь хуралдаан эхлүүлэхэд ирц хүрэлцэхгүй байгаа юм.
өа
УИХ-ын дарга З.Энхболд "гишүүд картаа хийгээрэй, ирц хүрэлцэхгүй байна шүү" хэмээн сануулж байна. Хуралдаанаар өнөөдөр Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
өа
Өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос дэмжигдээгүй саналны томъёоллоор санал хураалт явуулсан. 31 дэх санал буюу тогтоолын хавсралтад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд УИХ, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэсэн дэд заалт нэмэх ажлын хэсгийн саналын томъёололтой гаргасан байлаа.
өа
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэг өдрийн завсарлага авсан юм. Өнөөдөр уг саналын томъёоллоос үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ