Х.Баттулга сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар уншиж танилцуулав.
өа
Тэрбээр хүсэлтдээ "Миний бие Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Цаашид үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлд баримтлах бодлогыг дэмжин ажиллах болно" гэсэн байна. Харин эрхэм гишүүн Х.Баттулга ямар шалтгаанаар Засгийн газрын гишүүнээсээ татгалзсан талаар дурдагдсангүй.
өа
УИХ-ын дарга З.Энхболд түүний хүсэлтийг танилцуулсныхаа дараагаар ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг мэдэгдлээ.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ