Ө.Энхтүвшин: Сайд нар орж ирсний дараа картаа уншуулна
УИХ-ын өнөөдрийн чуулган дөнгөж сая эхэллээ. Чуулган өнөөдрийн хуралдааныг хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулж, хэлэлцэх эсэхээр санал авах үеэр УИХ-ын гишүүн Ө.Энтүвшин санал хэллээ. Тэрбээр хэлэхдээ "УИХ-ын чуулган 09.00 цагт эхлэх ёстой ч 1 цаг 3 минутын дараа буюу 10.03 цагт эхэлж байна. МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд 09.00 цагт орж ирцгээсэн. Гэхдээ бид картаа уншуулаагүй олонхи орж ирэхийг хүлээж байсан. Өчигдөрхөн УИХ-ын чуулганы энэ танхимд та бид хамтдаа “давхар дээл”-ний асуудлыг хэлэлцсэн. Та бүхэн хэлэхдээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар алба хашихад ямар ч асуудалгүй. Аль ч ажлыг нь цалгардуулахгүй. Чуулганд оролцож байна гэдгээ амлах шиг болсон. Гэтэл хэлсэн амандаа хүрэхгүй байна. Тиймээс МАН-ын бүлэг энэ өдрөөс эхлэн УИХ-ын чуулганы танхимд Засгийн газрын гишүүд буюу “давхар дээлтэй” сайд нарыг орж ирсэний дараа картаа уншуулж, чуулганы хуралдаанд оролцдог болсон гэдгээ хэлмээр байна” гэлээ.
йы
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ