Оросын талыг баримтлагчидтай хэлэлцээр хийхийг хүсэв
Германы канцлер Ангела Маркель ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Майн баярын мэндчилгээ дэвшүүлж утсаар ярьсан тухай “Yahoo.com” мэдээллээ. Тэд 80 минут орчим утсаар ярьжээ. Канцлер Путинд хандаж “Украины хэд хэдэн мужид эрхээ тогтоогоод буй Оросын талыг баримтлагчидтай хэлэлцээр хийх хэрэгтэй” гэдгийг сануулсан байна.
Ангела Маркель “Украины долоон хотын Захиргааны байр, тусгай хамгаалалттай газруудыг эзэлсэн Оросын төрийн далбаан дор нэгдсэн Украин үндэстнүүдтэй хэлэлцээрийн ширээний ард урьж, ямар шалтгаанаар Оростой нэгдэхийг илүүд үзэж буй талаар ярилцах хэрэгтэй байна. Та өөрийгөө Украины хямралд буруугүй гэдгээ нотолж, Оросын талыг баримтлагчидтай уулзах нь хоёр орны хувьд ахицтай алхам болно” гэжээ.
Путин канцлерийн мэндчилгээнд талархалаа илэрхийлээд, Оросыг баримтлагчидтай хэлэлцээр хийх нь хууль бус гэдгийг сануулаад “Энэ бүх эмх замбараагүй байдлыг Украины Засгийн газар л зохицуулж чадна” гэжээ. Тэрбээр “Украины шинэ Засгийн газар АНУ-тай хамтарч Оросыг дарамтлахаас өөрийг хийж чадахгүй байна. Тэд цэргийн хүчээр хэдхэн босогчийг дарж чадахгүй байгаа нь Оростой ямар ч хамааралгүй. Путин миний бие Оросын талыг баримтлагчидтай хэлэлцээрийн ширээний ард суусан тохиолдолд Украины хямралыг Орос захиалсан гэж харагдах болно” хэмээн хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ