Ч.Улаан: Татварын хөнгөлөлт төсвийн орлогын 20 хувьтай тэнцдэг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Амгалан ДЦС-ын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж байгаа юм.
df
Хөнгөлөлттэй холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ хөнгөлөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг хэллээ. Үүнд Сангийн сайд Ч.Улаан:
df
-Хөнгөлөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа. Улсын төсвийн орлогын 20 орчим хувьтай тэнцэх орлого хөнгөлөлтөд шилжиж байна. Гэхдээ энэ нь эдийн засагт орж байгаа өгөөжөө нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлтийг бүтээн байгуулалтын төслүүд дээр өгч байгаа гэлээ.
df
Энэ хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх юм. Харин үүнд Ц.Нямдорж гишүүн хэрэгжүүлэх хугацаандаа ажлаа дуусгаж амжих уу гэдгийг тодруулж байлаа. "Бүх тоног төхөөрөмжийн 70 хувийг оруулж ирсэн байгаа. Энэ ондоо багтааж ашиглалтад оруулна" гэдгийг Эрчим хүчний сайд М.Сономпил хариуллаа.
df
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ингээд Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
df
Уг хуулийн төслөөр өчигдөр "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авсан юм.
df
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ