Ц.Нямдорж: Улс, ард түмэн хоёрыг хорлочихоод өөрсдөө зайлцгаадаг шүү, та нар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос дэмжигдээгүй саналны томъёоллоор санал хураалт явуулсан. 31 дэх санал буюу тогтоолын хавсралтад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд УИХ, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэсэн дэд заалт нэмэх ажлын хэсгийн саналын томъёололтой гаргажээ. Үүнтэй холбогдуулан гишүүн саналаа хэлж байна.
4
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Улстөрчид нь тэнэгтэхээр улс нь ямар болдгийг Украйны үйл явдлаас хараарай. Эцсийн дүндээ улс, ард түмэн хоёрыг хорлочихоод та нар өөрсдөө зайлцгаадаг шүү. Энэ гэрээг өөрчилж чадахгүй гэдгээ АН, "Шударга ёс" хоёр ард түмэнд үнэнээ хэл. Энэ чинь анхны том хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтыг цааш түлхэж болохгүй. Яахаараа хувийн жижиг асуудлаар улстөр хийж ажил хорлож байдаг юм бэ. Монголын ард түмэн үүнээс юу ч хожихгүй.
5
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:
-Би энэ нутгаас 35 метрийн зайд төрсөн хүн. Энэ гэрээг байгуулсан эрхэм хүмүүс санаатай болоод санамсаргүй алдаатай зүйл хийснийг нутаг орны захын хүн шүүмжилдэг. Ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, Монголдоо ашигтай гэрээ байгуулахын төлөө байгаа. 1990 оноос хойш "Эрдэнэт" улсын төсвийг авч ирсэн. Өнөөдөр Монголын ард түмнийг хуваасан, талцуулсан хүмүүстэй энэ гэрээ холбоотой. Тийм учраас Оюутолгойг аль болох хурдан эргэлтэд оруулахын төлөө байна. Хэдэн хэлтэй, хэний хүн гэдгээс нь бус улс орны төлөө энэ гэрээг хийх хэрэгтэй.
5
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
-Энэ гэрээг өөрчлөлт хийхгүйгээр 30 жил болох юм байна гэсэн буруу ойлголтяваад байна. Уг гэрээнд өөрчлөлт хийгдээд л явна. Хүмүүс түүхээ сайн мэдэхгүй байна. Тогтоолын арга хэмжээгээр алдсан итгэлээ, хөрөнгө оруулалтаа сэргээх гэж байгаа юм.
5
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-"Шударга ёс" эвслээс ёс төдий завсарлага авчаад хэвээр нь оруулж ирж байгаад харамсаж байна. Энэ гэрээг өөрчилнө гэж "Шударга ёс" эвсэл сонгуулиар амлалт өгч, Засгийн газарт хамтарсан. Гэтэл өнөөдөр маш тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. ТЭЗҮ-д 2,5 тэрбум ам.доллар, үүнээс 1,5 ам.доллар нь далд уурхайн санхүүжилт хийх асуудал багтаж байгаа. Энэ гэрээг сайжруулахын төлөө бид ажиллах ёстой шүү.
5
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Энэ заалт дээр асуудлыг шударгаар гаргаж тавьж байгаа хүмүүсийг дэмжиж үг хэлнэ. "Оюутолгой"-н менежер болчихсон юм шиг улаан хамгаалж байгаа хүмүүс болиоч ээ. Ц.Нямдорж гуай та боль, таны насыг чинь хүндэлж байна. Би "Оюутолгой"-н асуудлаар хүний нэр сөхөж байгаагүй. Миний сонгуулийн мөрийн хөтөлбөр дотор "Оюутолгой"-н талаар нэг ч тусгагдаагүй.
5
Ийнхүү асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулав. 31 дүгээр саналыг гишүүдийн 60,9 хувиар дэмжив.
ааа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ