Зэвсэгт хүчнийхэн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэнэ
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр ирэх ням гарагт тохионо. Энэхүү өдөрт зориулан эх хэл, бичиг соёлоо сурталчилах, нийтэд таниулах олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдөр 15:00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан Монгол бичгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Батлан хамгаалахын яаманд болно.
Мөн Монгол бичгийн үзэсгэлэн, бүх цэргийн ангиудад залах Монгол бичгээр бичсэн Монгол улсын "Төрийн дуулал", "Цэргийн тангараг"-ийн дээжийг хүндэтгэн залах зэрэг ёслолын ажиллагаа болох аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ