Тайландын сөрөг хүчин дахин сонгуулийг эсэргүүцэв
Тайланд улсын Засгийн газар болон Сонгуулийн комиссоос парламентын шинэ сонгуулийг ирэх долдугаар сарын 20-нд явуулахаар товлосон юм.
Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет сонгуулийн товыг хараахан батлаагүй тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Харин сөрөг хүчний лидер Сутеп Таугсубан дахин сонгууль явуулахыг эсэргүүцэж, Бангкокт хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ.
Тэрбээр сонгуулийн шинэчлэлт хийсний дараа санал хураалт явуулах хэрэгтэй гэж үзжээ. Өмнөх сонгуулиудын санал хураалтад алдаа гарсан учир шинэ техник, технологи ашиглахыг шаардаж буй.
Гэхдээ сөрөг хүчин шинэ сонгууль явуулахыг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Сонгуулийн өмнө бүх нам санал хураалтын дараа шинэчлэлтийг хийх зөвшилцөлд хүрэх шаардлагатай гэнэ. Гэхдээ нэгэн дэвшил гарч байгаа нь өмнөх сонгуулийг эсэргүүцэж байсан сөрөг хүчний Ардчилсан нам шинэ сонгуульд оролцож магадгүй аж. Намын дарга Абхисит Ветчачива “Хэрвээ улстөрийн системийг цаашид шинэчлэх юм бол сонгуульд оролцоно” гэж хэлжээ. Парламентын өмнөх сонгуулийг 2013 оны арванхоёрдугаар сард явуулах байсан ч бослого хөдөлгөөн ихтэй байснаас хоёрдугаар сар хүртэл хойшлуулсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ