Украины арми Славянск руу довтлов
Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинковын тушаалаар тус улсын тусгай армийн дайчид өнөөдөр өглөөний 9 цагийн орчимд Славянск хот руу дайрсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр “Украины тусгай армийн дайчид болон Оросын талыг баримтлагчид хоорондоо харилцан гал нээж байгаа гэнэ. Славянск хотын дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж, хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон” гэжээ.
Славянск хотод нэг үгээр дайн болж буй тухай Славянскт үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын сэтгүүлчид мэдээлж байгаа юм. Украины эрх баригчид үүний өмнө хуралдан, улс орныхоо бүрэн бүтэн байдлыг ямар ч үнээр хамаагүй хамгаалах болно гэж мэдэгдсэн юм.
Дээрх үйл явдлын улмаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Хэрвээ Оросын иргэд рүү халдвал бид цэрэг оруулах болно” хэмээн мэдэгджээ.
ааа Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ