“Номын худалдааны төв” байгуулна

img

Арслантай гүүрээс хойш Сэлбэ голын баруун эргээр 0.7 км автозам шинээр  тавихаар өнгөрсөн оноос замын ажил эхэлсэн. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Оч наран” ХХК тус ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 10 сард ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна.

,

Тус замын зурваст номын худалдаа эрхэлдэг иргэдийн 12 павилон байрлаж байсан бөгөөд номын худалдаачид нийтийн эзэмшлийн зам талбайд албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас замын зурвасыг чөлөөлөхийг шаардан, өнгөрсөн оны 9 сараас эхлэн албан мэдэгдэл хүргүүлж,  өнгөрсөн 4 дүгээр сард газрыг албадан чөлөөлжээ. Харин эдгээр иргэдэд зориулан чөлөөлсөн газрын ойролцоо  “Номын худалдаа”-ны төв” барих тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан байна.

,

Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Номын худалдааны төв”-ийн газар эзэмшлийн гэрээг Өмчийн харилцааны газартай байгуулжээ. Мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектур төлөвлөлтийг даалгаврыг баталгаажуулан зураг төслийг хийж, шаардагдах хөрөнгийг тодорхойлжээ. Удахгүй  номын төвийн барилгыг барих гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах  юм байна. Энэхүү барилга ашиглалтад орсноор хуучин ном худалдаалдаг 80 орчим хүн ажлын байртай болохоос гадна нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу өмнө нь тэнд ном зарж байсан хүмүүсээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд  иргэд зөвхөн ашиглалтын зардлаа хариуцах юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

costadila@yahoo.com:
Dear Sirs, Im writing from Italy. Im looking for the book by Mikhail Bulgakov, The Master and Margarita in the Mongolian language Мастер Маргарита хоёр. Can you give me a mail or a postal address to someone who deals with Mongolian second-hand book market? Номын худалдааны төв? As is clear, I cant find this kind of information is almost impossible. Ill be grateful for any information you are able to give me, that allow me to get in touch with someone who has access to the sale of books out of print.Im awaiting your response, even negative. best regards - Massimo Gusso
2015-11-19
алтан аргай:
тэгвэл эсэргүү сэтгэгдэл бичсэн нөхөр орохгүй л байхгүй юу даа
2014-05-02
zochin:
nuraahaasaa umnu barichihsan bol deer baisan baih. odoo hudlaa eserguutseed ireheer n taivshruulah gesen arga bish biz
2014-05-02