
Монгол-Япон хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2012 онд тохиох юм. Ойн хүрээнд ирэх оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд тус улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын үеэр МҮХАҮТ Япон улсын Гадаад Худалдааг Дэмжих Хороотой хамтран “Байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдрахуй” сэдэвт Монгол Улсыг сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улс юу хийж бүтээж чаддагаа Японы талд танилцуулах явдал ба Японы тал манай тавьсан саналуудтай идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлсэн аж.
Мөн арга хэмжээг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яам, Япон Улсын Гадаад Харилцааны Яам, Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яам хамтран зохион байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ