"Ц.Дашдорж гишүүнээ гар утсаа унтрааж сур"
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ц.Дашдорж гишүүний гар утас үе үе дуугарч, эрэлт ихтэй байлаа. Харамсалтай нь эрхэм гишүүн Ц.Дашдорж утасныхаа дууг аян дээр нь тавьсан байсан байлаа. Тиймээс түүний гар утасны дуу танхимын уур амьсгалд нөлөөлж, гишүүдийн ширүүхэн харцтай тулгарч байсан гэхэд болно. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд "Ц.Дашдорж гишүүн ээ, утасныхаа дууг унтрааж сур. Дууг нь гаргахгүйгээр дуудлага хүлээн авч болдог юм шүү дээ" хэмээн зөвлөлөө.
Н. Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ