Н.Алтанхуяг сөрөг хүчнийхэнд талархав
"Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжин байгаа төслүүдийн талаар Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэн. Түүний мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчин шүүмжлэлтэй хандсан ч Чингис бондын эх үүсвэрээр онгоц худалдан авсан, "Гудамж" төсөл хэрэгжсэнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар сайшааж байв. Сөрөг хүчний гишүүдийн зүгээс байнга л шүүмжлэлийн "бөмбөгдөлт"-тэй нүүр тулдаг Засгийн газрын тэргүүн сайшаал сонссондоо тун сэтгэл хангалуун, талархан хүлээн авна лээ. Тэрбээр "Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь гишүүддээ баярлалаа. Бидний хийсэн зүйлийг сайшааж байгаад үнэхээр талархаж байна" хэмээн мишээж, матрын нулимс унагах шахав.
Н. Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ