Н.Алтанхуяг: Шахааны бизнес, авлигажсан төсөв хоёрыг арилгах гэж ядарч байна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа төслүүдийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Үүний дараагаар цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа үг хэлсэн юм. Үүний дараагаар Засгийн газар Алтанхуяг сөрөг хүчний гишүүдийн асуултад хариуллаа.
4
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа төслүүдийн мэдээллийг Ерөнхий сайд хөндлөнгийн өнцгөөс хариулж байна. Сангийн сайд Ч.Улаан эх үүсвэр дууссан байх гэж байхад Улаанбаатар хотын захирагч 200 сая ам.долларын санхүүжилтээ авч чадахгүй байна гэж бичиг ирүүлжээ. Зарим төслийн зарцуулалтын тоог сайд нар зөрүүлж хэлж байх юм. Энэ бүхнээс харахад Чингис бондын мөнгөнд хариуцлагагүй ханджээ гэж болохоор байна.
5
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Бүх мэдээлэл энд байгаа. Хөгжлийн банк энэ мэдээллийг бэлтгэсэн. 80 гаруй хуудас мэдээллээс би Яармагийн төслийн талаар л мэдэхгүй. Бусдыг нь, тэр дундаа Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслийн талаар би мэднэ. Бид бондын мөнгөөр онгоц аваагүй. Түр зуур бондын мөнгөнөөс аваад, буцаагаад өгсөн. Дөрвөн аймгийн замыг Улаанбаатартай холбосон. Үүнийг битгий үгүйсгээрэй. Чингис бондын мөнгөөр хийсэн шүү. Улаанбаатар хотын замын түгжрэлийг "Гудамж" төслөөр багасгасан.
5
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Бүгдээрээ хамтдаа энэ шийдвэрийг баталсан. Тиймээс хамтын шийдвэрийн талаар худлаа ярихаа боль. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар УИХ-ын баталсан шийдвэрийн хүрээнд хийж байгаа.
55
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-"Самурай" бондын хүү хэд вэ? Анх урьд байгаагүй хямд хүү авсан гэсэн. Гэтэл одоо хүү нь их боллоо гээд байх юм. ҮАБЗ-д яагаад ажлаа тайлагнахгүй байна вэ?
5
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Самурай 30 тэрбум иеийн бонд. Хүү нь хоёр хуваагдаж байгаа. Хоёр хувийнх нь хүү эхлээд суутгагдсан. Дараагийнх нь 3 хувийн хүүтэй. ҮАБЗ-д бид тайлбангаа жил бүр өгч байгаа. Төмөр замд 50 сая ам.доллар өгсөн гэж миний бие мэдэгдээгүй болно. Тийм зүйл ч байхгүй.
5
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Чингис бондоос сурагчийн дүрэмт хувцсыг санхүүжүүлсэн. Гэтэл сурагчийн форумын нэг размертай. Сурагчдад дүрэмт хувцас нь томдоод эсвэл багадаад таарахгүй байна. Энэ шахааны бизнесээ хэзээ болих вэ? Чингис бондоос төгрөг, доллараар хэдэн төгрөг үлдсэн бэ? Дансны хуулгаар нь авъя.
5
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Чингис бондын хөрөнгөөс сурагчийн форумыг санхүүжүүлээгүй. Хэрвээ форум нь томдсон бол жижгийг нь авна биз. Харин бид шахааны бизнес, авлигажсан төсөв хоёрыг арилгах гэж ядарч байна. Та буруу мэдээлэлтэй байна.
6
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-1,1 их наяд төгрөгийн үлдэгдэл байгаа. Танд хуулгыг нь хүргүүлье. Энэ мөнгө ам.доллараар орж ирсэн ч төгрөгөөр зарцуулалт нь явж байгаа. "Чингис" бонд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ