Орланда Блум эхнэртэйгээ эргэн нийлэв
Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум экс эхнэр Миранда Керртэйгээ эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн тусдаа амьдарч, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан хос өчигдөр хүү Фулуптэйгээ хамт Австрали улсад аяллаар ирсэн байна. Тэд гэр бүлээрээ Седнэй хотод байрлах Мирандагийн ээж аав дээр очиж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлжээ.
Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Орланда, Миранда нар өмнөх шигээ нэг нэгэнтэйгээ халуун дотноор хандаж, хамт амьдрах болсон” гэв. Мирандагийн дотны найз сахиусан тэнгэр Шанейл “Дөрвөн настай Фулуп хүү аавтайгаа хамтдаа гэр бүлийн аялал хийхийг ээжээсээ олон хоног гуйж, эцэст нь зөвшөөрөл авсан. Миний бодлоор Миранда одоо хүртэл Орландад хайртай” хэмээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ