Берлускони ахмадын сувилалд ажиллана

img

Италийн экс Ерөнхий сайд 77 настай Сильвио Берлускони энэ сарын 9-нөөс эхлэн ахмадын сувиллын газарт нийтийн ажил хийхээр болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Италийн дээд шүүхээс Ерөнхий сайдыг Милан хотын ойролцоо байрладаг “Ариун гэр бүл” ахмадын сувилалд 10 сарын турш, долоо хоногт гурван удаа өдөрт дөрвөн цагаар албадлагаар хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл ноогдуулсан юм. Тус төв 1896 онд Католик шашны лам нарын үүсгэн байгуулсан,  ихэнх нь үйлчлүүлэгч нь сэтгэцийн өвчтэй аж.

1

Италийн хамгийн том хэвлэл мэдээллийн сүлжээ болох Медиасет телевизийн татварыг олон жилийн турш нуун дарагдуулсан Берлусконид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ял оноосон юм. Шүүхээс түүнд дөрвөн жилийн ял төлөвлөсөн боловч Италид 70-аас дээш настай хүмүүст үзүүлдэг өршөөлийн хуулийн дагуу дөрвөн жилийн ялыг 10 сар албадан хөдөлмөрлүүлэх болгон өөрчилсөн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
gadniihan bas setgene shuu enend bol enenees iluu shiitgel gj haa ch bhgui
2014-05-04
zochin:
zaluuhan huuhend durtai hund goyo shiitgel boljee
2014-05-04