Паул Уолкерын машины цуглуулгыг зарна
“Галзуу хурд” цувралын од жүжигчин Пол Уолкер өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Лос Анжелес хотоос 30 миллийн зайд орших Санта Кларидагийн ойролцоо осолд орж амиа алдсан юм. Жүжигчин залуугийн машины цуглуулгыг дуудлага худалдаагаар зарахаар болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Түүний машины цуглуулгад ойролцоогоор 30 машин байгаа аж. Энэхүү дуудлага худалдаа ирэх сарын 22-нд Нью Йоркийн “Gar show” арга хэмжээний үеэр болох гэнэ.
Пол Уолкер “Галзуу хурд” цувралууд (Fast and furious), “Гүн хөх” (Into the Blue), Айдас дагуулсан зугаталт (Running scared), “Найман цагаан” (Eight Below) зэрэг олон кинонд дүр бүтээсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ