Дэлхийн банкийг Монголд төлөөлөхөөр 30 хүн өрсөлджээ

img

Дэлхийн банк хамтын ажиллагаа бүхий улс бүртээ Суурин төлөөлөгч,  Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Манай оронд өнгөрсөн дөрвөн жил ажилласан хатагтай Корали Геверсын томилолтын хугацаа дуусч, энэ гуравдугаар сард буцсан билээ.

ы

Тэгвэл Дэлхийн банкийг манай улсад ирэх дөрвөн жилд төлөөлөх Суурин төлөөлөгч хэн байх талаар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тус банкны Монгол, БНСУ, БНХАУ-ыг хариуцсан дарга ноён Клаус Роландтай уулзах үеэрээ тодруулжээ. Ноён Роландын хэлснээр, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч шалгаруулах явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт 30 хүн Монголд томилогдохоор өрсөлдсөн байна.

ый

Суурин төлөөлөгчөөр ажиллах хүсэлт томилогдох улсаас шууд хамаардаг ба  ийм тооны хүмүүс өрсөлдсөн тохиолдол Дэлхийн банкинд ховор байдаг гэнэ. Ямартай ч тэдгээр 30 хүнээс эхний шалгаруулалтад 8-ыг үлдээж, сүүлийн шатны ярилцлагад 3 хүн оролцож байгаа аж.

ый

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч энэ сард тодрох ба ноён Клаус Роланд өөрийн биеэр хамт ирж, танилцуулахаа мэдэгдлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal:
manaid suurin tuluulugchuur ajiilaj baisan nuhduud end uul uurhain company‘d zuvluh esvel uursduu company baiguulaad yavj baigaag ashig sohirholiin zurchulgui ajillaj baisan gedegt ergelzee turuulj baina. hamag medeelelliig zasgiin gazraas n olj avchihaad daraa n shuud ter ul*a huviin business hiij boldog yumuu??? ene talaar ter atg shalgaj uzeh heregtei
2014-05-03
зочин:
авилгад идэгдсэн монгол ашигтай харагдаад байна даа. төрийн 3 өндөрлөг юу бодож байгаа нь сонин. за тэдний гар хөл бол зоос харах нь ойлгомжтой
2014-05-03