Оюутан цэргүүдтэй уулзалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр Батлан хамгаалахын болон БШУ-ны сайдын хамтарсан тушаалаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар танилцаж уг хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, МУИС, ШУТИС, МУБИС-ийн хичээлийн байранд хичээллэж байгаа оюутан цэргүүдтэй уулзах юм байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнууд сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамрагдаж байгаа. Хөтөлбөрийн дагуу “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг 2 кредит /96 цаг/ сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусган, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.
Дээрх шаардлагыг хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад 12 кредит /560 цаг/ хамруулж, дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, хугацаат цэргийн албыг хаасанд тооцох юм.
ааа Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ