Шинэ элеваторыг Хятадын компани барина
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тариалангийн алслагдсан бүс нутгуудад хүнсний ногоо, буудайны элеватор шинээр барихаар болжээ. Дорнод аймгийн Халх гол сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгон, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Увс аймгийн Баруунтуруун суманд нийт 91 мянган тонн багтаамжтай элеватор барих аж. Энэ ажлыг БНХАУ-ын “Синоконст” ХХК гүйцэтгэх юм байна.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 146 гаруй мянган тоннын багтаамжтай үр тарианы элеватор байгаа бол хувийн гурилын компаниудад 300 мянга орчим тоннын хүчин чадалтай үр тариа хадгалах агуулах байгаа аж.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ