“Буянт-Ухаа-1” хорооллын сугалааны тов албан ёсоор гарлаа
“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны захиалгын бүртгэлд бүртгүүлж, журмын шаардлага хангасан иргэдийг сугалаагаар тодруулах ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10-13 цагт, 11-ний өдрийн 10-14 цагт МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар олон нийтэд шууд дамжуулахыг ТОСК-ийн албан ёсны вэб хуудсанд мэдээлжээ.
Тус хороололд нийтдээ 1764 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд эхний ээлжийн 567 айлын сууц ашиглалтад ороод байгаа юм. Харин энэ сард үлдсэн 1197 айлын орон сууц ашиглалтад орох аж. Тус орон сууцны хорооллын метр квадратын үнэ 1 сая 280 мянган төгрөг. Тус хорооллын оршин суугчдын 60 хувь нь төринй албан хаагчид, 40 хувьд нь залуу гэр бүл, өндөр настнууд байх журамтай юм.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ