
Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй үзүүлэлт. Инфляцийн өсөлт буюу мөнгөний ханшийн уналтыг үүгээр тооцоолж гаргадаг. Тэгвэл Хэрэглээний үнийн улсын индекс 11 дүгээр сард өмнөх сарынхаас 1.3 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 8.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсчээ.
Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тэгэхээр инфляцийн өсөлт прогноз ёсоор хадгалагдаж байна. Хэдийгээр төсвөө танаад байгаа ч, Төв банк цаашид мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй, чангаруулах шаардлага байгаа гэдэг нь дээрх үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Mөнгөний нийлүүлэлтийн тухайд өнгөрөгч сарын эцэст 6133.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 45.4 тэрбум төгрөг буюу 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2194.1 тэрбум төгрөг буюу 55.7 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө сарын эцэст 678.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 16.0 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 206.0 тэрбум төг буюу 43.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ