Тамхины хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Ингэхдээ хууль санаачлагчид зориулан хэд хэдэн санал, дүгнэлтийг гаргажээ.
2005 онд анх баталсан энэ хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөж байгаа юм. Гэтэл энэ нь сөрөг үр дагавар олонтой, амьдралд хэрэгжих үндэслэлгүй зохицуулалт болсон гэж үзээд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар хууль санаачлагч төсөлдөө тусгасан байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ