“Монгол цэргийн жавхаа”-д 120 дугаар анги тэргүүллээ
“Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд эхний шатнаас шалгарсан Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326 дугаар анги, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Хилийн цэргийн 151 дүгээр ангиуд оролцлоо.
Тусгай байрт хурандаа н.Батцэнгэл захирагчтай Хилийн 0164 дүгээр анги тус шалгарч дөрвөн сая төгрөг, үлээвэр хөгжмийн иж бүрдлээр шагнууллаа.
й
Эхний гурван байрт шалгарсан ангийн захирагч нарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр өрөө орон сууц олгосон юм. Мөн энэ үеэр эх орныхоо энхийн манаанд зогсож, хугацаат цэргийн албаа хаасан цэрэг эрсийг албанаас нь халах ёслолын ажиллагаа боллоо. Мөн халагдсан цэргүүдийг ажлын байраар хангах үйл ажиллагаа болсон.
ы
Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд буюу өнөөдөр орой 20.00 -23.00 цагт Чингис хааны нэрэмжит төв талбайд үдшийн цэнгүүн зохион байгуулах юм байна.
өөө
ааа Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ