Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

img

Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн өөр нэг асуудал нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах үүрэг бүхий үндэсний хороо байгуулах явдал байлаа.  Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, том хотуудын төвлөрлийг сааруулахын тулд бага, дунд хотуудын хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын төвүүд байгуулахад чиглэсэн бодлого төлөвлөгөө гаргах Үндэсний хороог Засгийн газар байгууллаа. Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн сайд нар шуурхай зохион байгуулалт хийж ажиллана.

ааа

Монгол Улсын нийт хүн ам 3 саяд дөхөж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар  нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1599 баг, 121 хороо бүхий нэгжтэй болсон. Засаг захиргааны ийм өргөн бүтэцтэй ч хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин 67 хувьд хүрчээ. Өнөөдөр нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын хүн амын 60 хувь нь амьдарч байна. Зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 44 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа аж.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

заналхийлэгчид:
ерөнхий сайдыг хөнөөнө гэсэн хүнийг яаралтай эрэн сурвалжилахыг тег -хийх хэрэгтэй. улс орны хөгжлийн гол асуудал шийдэж байгаа хүнийг хөнөөх нь террор мөн л юм бол олох ёстой. амарханшдээ. тэгээд олон түмэнд зарлах нь зөв.
2014-05-05
11111:
durvuduudee end tend chihseer bgaad duusahnee, honotsiin setgeltenguud
2014-05-04
irged:
tani hun shig amidaruulah ,uls shig hogjuuleh yasan be.
2014-05-03
zochin:
bi ene atsanhuyag iig 0022 benzt ywj bhad ni honoono
2014-05-03