“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэв

img

Өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд “Үндэсний бичиг үсгийн баяр” боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагийг бичиг үсгийн баяр болгон тэмдэглэж ирсэн юм.

ы

11 дэх жилдээ тэмдэглэж буй уг баярын хүрээнд “Монгол бичиг үсгийн дурсгал үзэсгэлэн”, МУБИС-ийн оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн, уран бичлэгийн уралдаан, “Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлье” хэлэлцүүлэг, “Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах уралдаан”, уран бчилэгийн үзүүлэх тоглолт, “Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан” зэрэг үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн зохион байгуулжээ.

5

ааа “Үндэсний бичиг соёлын баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцлоо. Тэрбээр “Монгол бичиг дэлхийд данслагдаж, ЮНЕСКО-ИЙН өвд бүртгэгдсэн энэ онд бид Үндэсний бичиг үсгийн баяраа анх удаагаа Их эзэн хааныхаа нэрэмжит талбайд тэмдэглэж байна. Жил ирэх тусам бидний үйл ажиллагаа өргөжиж, монголчууд маань үндэсний бичгээ сурдаг, түгээн дэлгэрүүлдэг болж байгаа нь сайшаалтай. Энэ жилийн турш ёс заншил, өв соёлоо судлах, сурталчилах, үндэсний бичгээрээ бүх нийтээр уншиж, бичиж сурах хөдөлгөөнийг өрнүүлж, үр хойчдоо өвлүүлэн эзэмшүүлэхийг уриалж байна. Бүгдээрээ үндэсний бичгээ сурч, хос бичигтэн ард түмэн болохоор нэгдэцгээе” хэмээн хэлсэн юм.

өөө Өнөөдөр бичиг үсгийн баяртай давхцан хугацаат цэргийн албан хаагчдын халагдах ёслолын ажиллагаа Чингис хааны нэрэмжит төв талбайд болсон. Тэгвэл хугацаат цэргийн алба хааж буй цэрэг, дайчид тангарагаа үндэсний бичгээрээ бичиж, уншдаг болжээ. Мөн тэднийг цэргийн алба хаах хугацаанд албан ёсоор монгол бичгийн хичээлийг зааж сургах аж.

ы

Энэ удаагийн Үндэсний бичиг соёлын баярын ерөнхий зохион байгуулагчаар ССАЖЯ, Төрийн хэлний зөвлөл, Үндэсний номын сан, хамтран зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУИС, МУБИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллага ажиллав.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголчууд өөриинхөө түүхэнд 6-7 удаа бичиг үсэг зохиосон баидаг...
2014-05-04
toorogdol:
manaid undesnii bichig gej bga yum uu.tsagdaa ny hurtel enger deerh neree unshij chadahgui.gadaadaar bichichihsen baidag biz dee.ene ch bichig soeliin mohol shuu.bas heden tv uud ny ichihgui gadaad nertei gadaad bichigtei.yadaj bhad
2014-05-04
mongol:
undesnii hel, bichgee ul medeh avaas toorson ishigtei adil.
2014-05-04